Ger_District.jpg
 
 
 
 

For a more accessible Ulaanbaatar

 
 
 
 
 

BG-1-01.png

“УНАА” төсөл

УНАА буюу UNAA - Ulaanbaatar Accessibility Appraisal судалгааны төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдын чөлөөтэй зорчиход тушаа болдог  асуудал бэрхшээлүүдийг тодорхойлох, оновчтой шийдэл олох зорилготой.

Улаанбаатар хотын 1.5 сая иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр суурьшлын ихэнхи бүсэд зам тээврийн дэд бүтэц хөгжөөгүй, хот төлөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүйгээс гадна өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг манай орны эрс тэс цаг уур зэргээс үүдэлтэй олон бэрхшээл тулгардаг. 

Гэр хорооллын иргэдийн ашиглаж буй авто зам нь тээврийн хэрэгсэл зорчиход хэт нарийн, бартаа ихтэй учраас автобус болон нийтийн тээврийн бусад хэрэгсэлд зориулж сайжруулах боломж хомс байдаг. Үүний улмаас олон иргэдийн хувьд хотын үндсэн үйлчилгээг найдвартай бөгөөд шуурхай авах боломж хязгаарлагдмал байна. “УНАА” төслийн гол зорилго нь эдгээр нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудалд тогтвортой бөгөөд уян хатан шийдэл эрэлхийлэх юм.

map-mn.jpg
 
 

Судалгаа

Судалгааны хүрээнд бид дараах асуултад хариулт олохыг зорьж байна: “Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд зорчих боломж, арга хэрэгсэл ямар ялгаатай; ямар шалтгааны улмаас ялгаатай байгаа; иргэдэд тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн хямд төсөр аргаар сайжруулж чадах вэ?” 

Энэхүү төслийг Лондон коллеж их сургуулийн Олон улсын судалгааны сан (UCL-GCRF)-гаас санхүүжүүлж байгаа бөгөөд Лондон коллеж их сургууль (University College London), Мельбурны их сургууль (University of Melbourne)-ийн судлаачид Гэр өргөө, Паблик лаб Монголиа зэрэг дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. 

Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжинэ: судалгааны туршилтын ажлыг  2018-2019 онд Улаанбаатар хотын гэр хороооллын нэг байршилд гүйцэтгэсэн. Үндсэн судалгаа, чанарын мэдээлэл цуглуулах ажлыг 2020 оны 6-р сард дуусгаж, 2020 оны 6-р сараас 10-р сарын хооронд олон нийтийн хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

 
BG-2-01.png
 

Судалгааны үе шат

 
DSC_9566.jpg

Судалгаа

Судалгааны эхний хэсэгт гэр хорооллын гурван байршилд амьдарч буй оршин суугчдын зорчих хөдөлгөөний төлөв байдал, хүртээмжид тулгарч буй бэрхшээлийн талаар нарийвчилсан зураглал гаргах юм. Үүнийг тухайн газарт амьдарч буй хүмүүсээс ярилцлага авах, зорчих хөдөлгөөний судалгаа авах, GPS буюу байршлын мэдээллийг ашиглан гүйцэтгэх болно.

Чанарын судалгааны нэг хэсэг болох этнографи, дэлгэрэнгүй ярилцлага, зорчих хөдөлгөөний зураглал болон давтамж, хэрэгслийг тодорхойлох ажлыг 2020 оны 5-р сараас 9-р сарын хооронд гүйцэтгэхээр ажиллаж байна.

Rural Urban Framework, the University of Hong Kong

Хэлэлцүүлэг

Төслийн дараагийн үе шатад сонгосон гурван байршлын судалгааны явцад тодорхойлсон зорчих хөдөлгөөний асуудал, бэрхшээлийг иргэд хамтарч шийдвэрлэх боломжийг хайх зорилготой хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.

ТУРШИЛТЫН ТӨСЛҮҮД

Судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн СХД-ийн 31 болон 43-р хороодод хүргэлтийн туршилтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний туршилтыг 2021 оны 6-р сард цар тахлын улмаас хөл хорионд байгаа иргэдэд эмийн хүргэлтийг өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан. Харин 2022 оны 2-р сард нүүрсний хүргэлтийн үйлчилгээг хороодын нутаг дэвсгэрт туршсан. Хоёр туршилтын хугацаанд төслийн баг албан бус таксины холбоотой хамтран ажиллаж, технологийн шийдлээр зорчих хөдөлгөөнд тулгардаг асуудлуудыг шийдэх боломжийг эрэлхийлсэн билээ.

 

Төслийн баг

 

төслийн зохицуулагчид

IH Pic.JPG

ИКБАЛ ХАМИДУДДИН

Төслийн шинжээч, Лондон коллеж их сургуулийн Бартлеттын төлөвлөлтийн сургуулийн Орон зайн судалгааны удирдагч

Website pic.jpg

РЕБЕКА ПЛҮЭХАН

Төслийн хамтарсан шинжээч, Мельбурны их сургуулийн Чанарын судалгааны удирдагч

K_Holst_224.jpg

ДАНИЕЛ ФИЦПАТРИК

Төслийн судлаач, Лондон коллеж их сургуулийн Бартлеттын төлөвлөлтийн сургуулийн судлаач

монгол дахь төслийн баг

 
 
 
unaa-report-mn-mockup.jpg
 

судалгааны урьдчилсан дүгнэлт 

УНАА төсөл нь Улаанбаатар хотын гэр суурьшлын бүсэд амьдардаг оршиг суугчдын зорчих хөдөлгөөнд тулгардаг бэрхшээлийг судаллаа.

 
 

Кэйс судалгаа

УНАА төсөл нэг хүний санаачилгаас эхлээд иргэд хоорондоо хамтарч асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй сайхан жишээнүүдийг та бүхэнд хүргэж байна! Зорчих хөдөлгөөнд тулгардаг бэрхшээлийг иргэдийн санаачилга, оролцоотойгоор шийдвэрлэх ямар боломжууд байна вэ?

ГЭР ХОРООЛЛЫН УНАА

Олон улсын стандартын дагуу гэр, автобусны буудал 500 метрийн тойрогт багтаж байвал нийтийн тээврийн үйлчилгээ хангалттай гэж үздэг.

ГЭР ХОРООЛОЛ ДУНДАХ НОГООН АРАЛ

Олон нийтийн газар гэхээр дийлэнх хүмүүс кино театр, номын сан, эсвэл кафе зэрэг олон нийтэд үйлчилдэг газрыг төсөөлдөг. Тэгвэл олон нийтийн газар гэж юу вэ?

СОШИАЛ МЕДИА ДАХ ХӨРШИЙН ХОЛБОО

Хөршийн холбоо буюу иргэдийн санаачилга манай хотод тун чухал байна.

 

олон нийтээс санхүүжилт босгосон монгол загвар

Улаанбаатар хотын орон сууц, гэр хороолол хоёр өдөр шөнө мэт ялгаатай.

ХОТЫН ТӨЛӨӨХ ЗАЛУУСЫН ХӨДӨЛГӨӨН

Барилгажилт нь бүтээн байгуулалтыг бий болгох сайн талтай ч нөгөө талаас хотын олон нийтэд зориулсан орон зайг булааж байгаа нь томоохон асуудал болоод байна.

 

Мэдээ, мэдээлэл

 

Улаанбаатар хотын иргэдийн зорчих хөдөлгөөн ба төлөвлөлт хэлэлцүүлэг зохион байгууллаа

“GerHub Speaker Series”-ийн хүрээнд Монгол Улсын Их Сургуульд Лондон коллеж их сургуулийн Бартлеттын төлөвлөлтийн сургуулийн хот төлөвлөлтийн профессор Икбал Хамидүддин оюутан, судлаачдад зориулж хийлээ.

 
UNAA Photo 2.jpg

УНАА Дизайн студи: Залуусын гаргасан шинэлэг шийдэл

УНАА төслийн хүрээнд Гэр өргөө ТББ-аас удирдан явуулсан Дизайн студийн 12 оролцогчид эрч хүчээр дүүрэн таван өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

1.jpg

Дизайн Студи

УНАА төслийн хүрээнд таван өдрийн, эрчимжүүлсэн дизайн студийг анх удаа зохион байгуулах гэж байна! Гэр хорооллын иргэдийн зорчих хөдөлгөөнд тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, шинэлэг шийдэл хайхыг хүсвэл хөтөлбөрт заавал оролцоорой! 

 
DSC_9528.jpg

УНАА төсөл өвөрмөц аргаар асуудлаа тодорхойллоо!

УНАА төслийн хамтрагч – Гэр өргөө ТББ – гэр хорооллын оршин суугчдын чөлөөтэй зорчиход нь тушаа болдог бэрхшээлийг тодорхойлох зорилготой хэлэлцүүлгийг 2020 оны 5-р сарын 26, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хэдийгээр оршин суугчдыг оролцуулах төлөвлөгөөтэй байсан ч Ковид-19 хөл хорионы улмаас зөвхөн хорооны хэсгийн ахлагч нарыг оролцууллаа.  

 
 

Our Partners